Зээрэнцэг шидэлт
Мөн эртний олимпийн
тоглолтод жад шидэлт, зээрэнцэг шидэлтийн төрөл багтдаг байсан бөгөөд туйхайн
үед зээрэнцэг нь мод, чулуу, төмөр, хүрэл зэргээр хийгдсэн, жин нь харилцан
адилгүй буюу 1,25-6,63кг жинтэй, янз бүрийн хэлбэр хэмжээтэй байжээ. /Орчин
үеийн Олимпийн тоглолтод эрэгтэй 2кг, эмэгтэй 1кг зээрэнцэгийг шидэж
өрсөлддөг./ зарим үед жад шидэгчид нэр алдарт хүрдэг байв. Иймээс жад шидэгчийн
баримлыг ч олноор бүтээдэг байжээ.
Орчин үеийн хөнгөн
атлетикийн спортыг анх Англи улсад үүссэн гэж үздэг. 1837 онд Английн Регби
хотод орчин үеийн Хөнгөн атлетикийн анхны тэмцээн болох 2км-н зайн уралдаан
болж, тэмцээнд тус хотын коллежийн оюутнууд өргөнөөр оролцжээ. Удалгүй Итон,
Оксфорд, Кембридж, Лондон хотын коллежуудад зохиогдох болов. Мөн энэхүү тэмцээн
нь ойрын зайн гүйлт, шидэлт, саадтай гүйлт зэрэг төрлүүд нэмэгдэхийн зэрэгцээ
1851 оноос гүйлтээс уртын харайлт, өндрийн харайлт, 1864 оноос дүүгүүр шидэлт,
бөөрөнцөг түлхэлтийн төрлүүд нэмэгдэн өргөжижээ. Удалгүй Оксфорд болон Кембридж
хотын их сургуулиудын оюутнуудын хооронд тэмцээн зохиогдсон нь хөнгөн
атлетикийн спортыг хөгжлийн шинэ шатанд авчиржээ. 1865 онд Английн нийслэл
Лондон хотод хөнгөн атлетикийн УАШТэмцээн анх удаа зохиогджээ. Мөн хөнгөн
атлетикийн клубууд ч олноор нээгдэж 1880 онд Англи улсад Хөнгөн атлетик
сонирхогчдын холбоо байгуулагдаж, Их Британи улсын дээд удирдлагуудаас
зөвшөөрлөө аван албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
1868 онд АНУ-ын Нью Иорк
хотод анхны хөнгөн атлетикийн клубууд үүсгэн байгуулагдаж эхэлсэн ба энэ спорт
хөгжих гол тулгуур бааз нь их дээд сургууль, коллежууд байлаа. 1880-1890 оны
үед хөнгөн атлетик нь биеэ даасан спортын төрөл болон хөгжихийн зэрэгцээ
Европийн орнуудаар түгэн дэлгэрч байв.
1896 онд орчин үеийн
Олимпийн тоглолт дахин явагдаж эхэлсэн нь хөнгөн атлетикийн хөгжилд асар том
түлхэц болж өгчээ. Грекийн Афин хотноо болсон зуны Олимпийн анхны тоглолтын
хөтөлбөрт хөнгөн атлетикийн 12 төрөл багтан орж байлаа. Анхны Олимпийн
тоглолтын бараг бүх медалийг АНУ-ын хөнгөн атлетикчид хаман оджээ. 1952 оноос л
АНУ-ын хүчтэй өрсөлдөгчөөр ЗСБНХУ-ын тамирчид тодорсон байна. Анхны Олимпийн
тоглолтын 100 жилийн ойгоор буюу 1996 онд АНУ-ын Атланта хотод болсон
тоглолтоор хөнгөн атлетикийн төрлөөр 2000 тамирчин нийт 44 багц медалийн төлөө
өрсөлдөж байжээ.
Эмэгтэйчүүд 1928 оноос
Олимпийн тоглолтод оролцож эхэлсэн ч Атлантагийн Олимпийн тоглолтод хөнгөн
атлетикийн 20 төрлөөр өрсөлдөж, 1999 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
2000 оны Сиднейн олимпийн тоглолтоор дүүгүүр шидэлт, тулгууртай харайлтын
төрлүүдээр мөн оролцох болжээ.
1912 онд албан ёсоор
“Олон улсын Хөнгөн атлетик сонирхогчдын холбоо” /IAAF/ байгуулагдаж өдгөө
эгнээндээ дэлхийн 210 орныг элсүүлэн 2008 оны байдлаар гишүүн орнуудын тоогоор
тэргүүлэгч холбоо болон үйл ажиллагаагаа явуулсаар байна.
No comments:
Post a Comment