Monday, April 11, 2016

Сэргээш


                                                     Сэргээш 
Сэргээш хэрэглэсний төлөө хариуцлагыг тамирчин, дасгалжуулагч,эмч өөрөөр хэлбэл бүгд хүлээх ёстой гэж Оросын спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамнаас боловсруулсан шинэ хуулийн төсөлд өгүүлжээ. Хориотой эмийн бэлдмэлийг хэрэглэж тархааж буй этгээд хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж хуулийн төслийг зохиогчид үзэж байна. Организмын ажиллагааг идэвхжүүлэх эмийн бэлдмэл буюу сэргээш орчин цагийн түүний дотор мэргэжлийн спортод гай болсон. Дэлхийд хориотой эмийн бэлдмэлийн эргэлт жилээс жилд нэмэгдэж, хар тамхины эргэлттэй тэнцэв. Ямар байсан ч, ялах гэсэн эрмэлзэл өрсөлдөөний шудрага бус арга сэргээш хэрэглэхэд турхирч байна. Энэ нь ялангуяа ширүүн өрсөлдөөн бүхий залуучуудын спортод хамаатай. Шагналын хэр хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгааг мартаж болохгүй. Их хөрөнгө олох тоглоом хүмүүсийг аз туршихад хүргэж байна. Идэвхжүүлэх эмийн бэлдмэл хэрэглэх нь эрүүл мэндэд тун аюултай уршигтай болж мэдэхийг хэн ч бодохгүй байна. Сэргээштэй тэмцэх асуудалд Орос Улс ямагт их анхаарал тавьж ирсэн. Гэвч оросын цанын буудлагат төрлийн оддыг тойрсон хэрүүл маргаан спортын түшмэд төдийгүй засгийн газраас эл асуудалд анхаарал тавихад хүргэв. Төр сэргээштэй тэмцэх зэрэг чухал асуудал дээр ажиллаж эхлэсэн нь маш чухал гэж спорт, залуучуудын бодлогын сайд Виталий Мутко хэлээд: «Дан манай яамны хүчин чармайлтаар асуудлыг шийдвэрлэж болохгүй. Хууль тогтоох арга хэмжээний тов тодорхой систем байгуулж түүнчлэн спортын эрхэм дээд зорилгыг үл тоомсорлон хориотой бэлдмэл хэрэглэж болохгүйд манай хүүхэд тамирчдыг итгүүлэх суртал нэвтрүүлэг явуулах замаар шийдвэрлэж болно. Энэ нь хүүхдийн спортыг оролцуулан спортын бүх системд хамаатай гэв. Манай оронд сүүлийн долоон жилд хориотой эмийн бэлдмэл хэрэглэхтэй тэмцэх талаар том алхам хийснийг хэлэх хэрэгтэй. Орос Улс спортын салбарт сэргээштэй тэмцэх тухай ЮНЕСКО-гийн олон улсын конвенцийг ахар богино хугацаанд батлаад сэргээштэй тэмцэх бие даасан агентлагийг ч байгуулсан бөгөөд дэлхийд шилдэг гэгдэх лаборатори манай оронд ажиллаж байна. Харин эдгээр арга хэмжээ бүрэн хангалттай биш. Хууль тогтоох хэмжээнд буурьтай арга хэмжээ авах нь зайлшгүй чухлыг практик бодит байдал харуулав. Бид шинэ хуулийн төслийг боловсруулахад идэвхтэй оролцож байна. Гэвч дан хориглох замаар эл асуудлыг шийдвэрлэж болохгүй гэж Холбооны зөвлөлийн биеийн тамир хөгжлийн комиссийн дарга Вячеслав Фетисов хэлээд «Бид хүний хүчин зүйлийг харгалзах ёстой. Төрөөс сэргээштэй тэмцэх ба лабораторийг тоноглоход хичнээн их хөрөнгө гаргасан ч, тамирчин хориотой эмийн бэлдмэл хэрэглэх эсэх шийдвэр гаргана. Тамирчид л өөрийнхөө хувь заяаг хариуцах ёстой. Эцэст тамирчин гол хохирогч буруутан болж байгаа учир тэднийг тойрсон бүх уйл явцыг хяналтдаа авахыг уриалж байна. Сэргээш хэрэглэвэл бүх сургууль, хүнд ачаалал, хүч чадвараа шавхаж дайчлах явдал ямар ч үр дунд хүрэхгүй гэв. Эдүүгээ шинэ хуулийн төслийг уялдуулан зохицуулж байна. Дараа нь түүнийг батлана. Гэвч сэргээштэй хийх тэмцэл зогсоо зайгүй үргэлжилж байна. РУСАДА байгууллагын ажлыг санхүүжүүлэхэд 200 сая гаруй рублийг төсөвлөн гаргав. Эдгээр хөрөнгийг тамирчны сэргээш- тестийг авч шалгахад зарцуулна. 

Волейболын үүсэл хөгжил дүрэм



Волейболын үүсэл хөгжил


1895 онд АНУ-н Массачусэж мужын Холог хотын биеийн тамирын коллежын багш Виллъям Дж Морган гэдэг хүн үүсгэжээ. Морган тухайн үедээ хэрэглэл материал төсөв хөрөнгө бага зарлагадсан энгийн тоглоом бий болгох тухай бодсон. Морган 1895 онд газрын теннисний торыг 197 см өндөрт татан дээгүүр нь сагсан бөмбөгөөөр нөхдийнхөө хамт тоглоом эхэлсэн гэдэг.Гэвч сагсан бөмбөг нь хэтэрхий хүнд гарыг өвтгөж байсан болохоор бөмбөгний резинэн дотроор тоглох санаа сэтгэн тэр нь бас хэт хөнгөгдөж ойдог байсан тул хуучирч элэлгдсэн хөл бөмбөгийг ашиглаж байсан байна. Уг бөмбөг нь одоогийн волейболын жинтэй ойролцоо байсан байна. Өөөр нэгэн жишээ сурвалжид Америкийн орон нутгийн гал сөнөөгчид 2 шонгийн хооронд хэц татаж дээгүүр нь резинэн бөмбөгөөр тоглож эхэлсэн. В.Морган хэдэн ч хүн тоглож болдог энэ тоглоомоо Минтонет гэж нэрлэжээ. 1896 онд АНУ-д Спрингфилд хотноо Загалмайтан залуучуудын холбооны бага хурлын үеэр олон түмэнд анх удаа тоглож үзүүлж тоглоомын гол санаа нь бөмбөгийг гараар цохин тор давуулах баййв. Энэ үеэс Альфред Холстейд санал болгосноор волейбошл буюу нисдэг бөмбөг гэж нэрлэх болжээ. АНУ-д 1897 онд 10-н зүйлээс бүрдэх анхны дүрэм боловсруулагджээ. Үүнд: 1. Талбайн тэмдэглэгээ 2. Тоглолтонд хамрагдах зүйл 3. Талбайн хэмжээ 7,6-15,1м 4. Торны өргөн урт нь 0,61-8,2м өндөр нь 198см Бөмбөг нь шир ба резинээр хийнэ. 5. Бөмбөгний тойрог нь 63,5-68,5см. Хүнд нь 340гр байна. 6. Давуулалттай тоглогч нь нэг хөлөөрөө гишгэн гараа сарвайлган алгадаж гүйцэтгэнэ. Хэрвээ давуулалтыг алдвал дахин гүйцэтгэнэ. 7. Оноог өөрийн давуулалтын үед авна. 8. Тоглолтын үед бөмбөг торонд хүрвэл алдаанд тооцно. 9. Бөмбөг шугаман дээр тусвал алдаанд тооцно. 10. Тоглогчдын тоог хязгарлахгүй байна гэх мэт заасан байна.
MOНГОЛД АНХ ВОЛЕЙБОЛЫН СПОРТ ҮҮСЧ ХӨГЖСӨН ТҮҮХЭЭС Анх Монгол оронд ардын хувьсгал ялсны дараахан буюу 1922 оноос хуучнаар Зөвлөлт Холбоот Улсаас ирж ажиллаж байсан нөхдүүд бөмбөгөөр тоглож нааддаг байсан нь залуу үеийхний сонирхлыг татаж бөмбөгтэй харьцах анхны мэдэгдхүүнийг бий болгосон. Дараахан ЗХУ-н Эрхүү хотноо суралцаж байсан Монгол оюутнууд уг тоглоомыг сонирхон өөрийн орны залуучуудын дунд дэлгэрүүлэхийг эрмэлзэн үзэж хуучнаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд хүсэлт тавин захиа бичиж хоёр бөмбөг нэг торыг илгээж тоглох арга барилыг тайлбарлан ирүүлсэн байна. залуучуудын эвлэл эдгээр зүйлсийг хүлээн авч цэргийн залууучуудын байгууллагат албан ёсоор хүлээлгэн өгч залуучуудын дунд хөгжүүлэхийг үүрэг даалгавар болгожээ. Волейболлын спорт Монголд идэвхтэй хөгжсөн нь 1930-аад оноос Залуучуудын байгууллагын эрэгтэйчүүдийг нь 1, 2, 3-р шигшээ баг болгож, анхны тэмцээнүүд явагдаж эхэлсэн ба 1931-07 сараас биеийн тамирыг сайжруулах бүлгэмийн дэргэд эмэгтэйчүүд нь юугаараа дутахав гээд эмэгтэйчүүдийн шигшээ багийг байгуулсан. 1940-09 сард зохион байгуулагдсан улсын чанартай тэмцээнд хот хөдөөгийн 20-иод баг оролцсон олныг хамарсан анхны тэмцээн болсон. Манай Волейболчид ОУ-н чанартай тэмцээнд 1951 оноос оролцож эхэлсэн ба 1956 онд биеийн тамирын хорооны дэргэд анхны албан ёсны орон тооны улсын шигшээ багыг байгуулсан нь волейболын спортод чухал түлхэлт болсон. 1957онд Москва хотноо хуралдсан ОУ-Н 6-р их хурлаар Монгол улс дэлхий волейболын өнөр бүлд нэгдэн орсон түүхтэй. Тор :нь дунд шугамын дээгүүр сайтар давагдсан байх бөгөөд эрэгтэйчүүдийн тор нь 243см эмэгтэйчүүдийн тор нь 224см байна. Торны 2 хэсгээр өндрийг тохируулж байдаг. Торны урт 9,5м өргөн нь 1м байна. Нэг нүдний хэмжээ нь 10см дээд тал нь 5см өргөнтэй цагаан өнгийн материалаар хийгдсэн байна. Хязгаарны тууз:5см өргөн 1см урт цагаан өнгийн 2 тууз шугамын харалдаа 2 босоо татагдана. Антен нь 10мм-ийн диаметртэй 190см өндөртэй уян хугарамхай эдээр хийгдсэн хязгаарлагч туузны баруун талд бэхлэгдсэн байна. Бөмбөг:Бүслүүрээрээ 65-67см, 260-280гр жинтэй даралт нь 294,3-318,82 км2/см уян зөөлөн арьсаар гадарласан, дотор хэсгээрээ резинэн эдлэлээр хийгдсэн, нэг өнгийн цайвар буюу цэнхэр шар, ягаан хосолсон алаг өнгөтэй байна. Волейболын Азийн АШТ Монголд зохион байгуулагдав Улаанбаатар хотноо 2012 оны 4 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд Азийн Оюутны Аварга Шалгаруулах эмэгтэй волейболын хоёрдугаар тэмцээн зохиогдоно. Тус тэмцээнийг Монгол улсад зохион явуулахыг Азийн оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблейн хурлаас шийдвэрлэж Монгол улсын Засгийн газрын 2011 оны 07 сарын 27-ны өдрийн 242 дүгээр тогтоол гарч баталгаажуулсан юм. Тэмцээний зохион байгуулах хороог Эрүүл мэндийн сайд С. Ламбаа удирдан, ЗБХ-ны орлогч даргаар ЗГХАгентлаг, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, ЗБХ-ны нарийн бичгийн даргаар Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, ЗБХ-ны гишүүдэд БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Далайжаргал, Нийслэлийн ЗДТГазрын дарга Ц.Болдсайхан, СЯ-ны газрын дарга Д.Батжаргал, ГХЯамны консулын газрын дарга Д.Ганхуяг, БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, ГИХАлбаны дарга Д.Мөрөн, МУИС-ийн ректор С.Төмөр-очир, МУБИС-ийн ректор Б.Жадамба, МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, Монголын волейболын холбооны ерөнхий нарий бичгийн дарга Ц.Бат-энх, МИАТ- ХК-ийн маркетинг, борлуулатын хэлтсийн дарга Т. Мэндсайхан, “Боловсрол суваг” телевизийн ерөнхий захирал А.Амундра, “Залуу Монгол” корпорацийн ерөнхийлөгч М.Сономпил нарын хүмүүсийг Эрүүл мэндийн сайдын 2011 оны 435 тоот тушаалаар баталжээ. Тэмцээн олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу явагдах ба Азийн оюутны спортын холбоо, Азийн волейболын холбооноос томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын баг ирж удирдан явуулна. Одоогийн байдлаар Тайланд, Узбекстан, Непал, БНХАУ, Шри Ланка, Киргизстан, Казакстан, Монгол зэрэг 8 улсын баг тамирчид оролцох мэдүүлгээ ЗБХ-нд албан ёсоор ирүүлсэн ба цаашид Япон, Тайвань, Гонгконгийн багууд оролцох талаараа ярилцаж байгаа ажээ. Оролцох эцсийн мэдүүлгийг 2012 оны 03 сарын 09-ны өдрийг хүртэл ЗБХороо хүлээн авна. Тэмцээний үеэр 10 орчим их дээд сургуулиудаас 70 гаруй сайн дурын оюутнууд ажиллах ба одоогоор МУБИС, МУИС, Хүмүүнлэгийн ИС-ийн оюутнууд ажиллах сонирхолоо илэрхийлж, анкетаа өгч бүртгүүлжээ. Монгол улсаас оролцох тамирчдыг 2012 оны 2 сарын 1-5-ны өдрүүдэд МУИС-ийн ЭЗСургуулийн зааланд болох оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр эцэслэн сонгон шалгаруулна. Сүүлийн жилүүдэд Монголын оюутны эмэгтэй тамирчдын амжилт тивийн түвшинд хүрч хөгжсөн ба Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын анхдугаар тэмцээнд манай улсын баг тамирчид Тайланд, БНХАУ-ын дараа орж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн ОУХМастер Г.Цэцэгжаргал шилдэг тамирчнаар, П.Буянжаргал шилдэг хамгаалагчаар тус тус шалгарч өндөр амжилт үзүүлж байжээ. Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс дахин медаль авах бүрэн боломжтой. Манай орны оюутан тамирчид анх 1965 онд Унгар улсын Будапешт хотноо Дэлхийн оюутны зуны спортын Универсиад наадмаас эхлэн оролцож 1973 онд ЗХУ-ын Москва хот, 1977 онд Болгар улсын Софи, 2009 онд Серби улсын Белград хотноо тус тус оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байсан.
Дүрэм
Волейболын тоглолт гэдэг нь тоглолтын талбайг хоёр тэнцүү хэсэгт тороор хуваасан тоглолтын талбайд хоёр баг өрсөлдөн тоглохыг хэлнэ.
Бөмбөг тоглолтын явцад гарын хурууны өндөг, сарвууны тусламжтайгаар цохигдон дамжигдана.
Тоглолтын гол зорилго нь баг бүр бөмбөгийг зөв хүлээн авч өрсөлдөгч багийн талбайд унагахыг хичээнэ.
Бөмбөгийг арын бүсийн баруун гар талын тоглогч тоглолтонд оруулж эсрэг талын талбай руу чиглүүлэн тоглоно. Баг бөмбөгөнд гурван /3/ удаа хүрэх /хаалтаас гадна/ эрхтэй бөгөөд тоглогч бөмбөгөнд дараалан 2 удаа /хаалтаас гадна/ хүрч болохгүй.
Бөмбөг талбайд унах, талбайгаас гарах буюу дүрмийн бус авалт хийх хүртэл тоглолт үргэлжлэн явагдана.
Бөмбөг талбайд унах, талбайгаас гарах буюу дүрмийн бус авалт хийх хүртэл тоглолт үргэлжлэн явагдана.
Талбайд байрласан тоглогч цагийн зүүний дагуу эргэлт хийж арын бүсийн баруун талын тоглогч давуулах эрх эдлэнэ.
Алдаа бүрт эсрэг багт оноо нэмэгдэх журмаар 4 ээлжийн тоглолт 25 тоогоор 5 дахь ээлжийн тоглолт 15 тоогоор теннисчилж тоглох журмаар тоглоно. Оноо 24:24, 14:14 болсон үед хоёр онооны зөрөөгөөр хожил авна.
Тоглолтын талбай ба тоног төхөөрөмж
Тоглолтын талбай нь тэгш өнцөгтэй хоёр ижил талбайгаас бүрдэх бөгөөд чөлөөт бүстэй байна. Тоглолтын талбай нь 18мх9м тэгш өнцөгт талбай байх бөгөөд өргөөшөө 3м-ээс доошгүй дор хаяж 2м-ээс дотогш янз бүрийн саад болох зүйл тавигдахгүй байх ёстой. Заалны өндөр 12.5м-ээс доошгүй байна.
Талбайн шугамууд
Бүх шугамуудын өргөн 5см байна. Шугамууд цайруу өнгөөр тавигдах бөгөөд шалны бусад шугамуудаас ялгагдахаар байна. Хязгаарын шугамууд хоёр хажуугийн, хоёр нүүрний шугамуудын хязгаараар волейболын талбай байрлана.
Хажуугийн болон нүүрний шугамууд талбайн хэмжээнд хамаарагдана.
Дунд шугам
Дунд шугам нь 9х9м-ийн хоёр талбайг хоорондуур нь тэнцүү хувааж байрлана. Энэ шугам нь торны доор харалдаа байрлах бөгөөд нэг талын хажуугийн шугамнаас нөгөө талын хажуугийн шугам хүртэл байрлана.
Торны өндөр
Тор нь дунд шугам дээгүүр сайтар татагдсан байна. Эрэгтэй торны өндөр нь 2.43см, эмэгтэйнх 2.24см байна. 
Торны гол хэсгээр өндөр хэмжигчээр хэмжиж торны өндрийг тохируулна. Хоёр хажуугийн шугам дээрх торны өндөр 2см-ээс илүүгүй нэг түвшинд татагдсан байна.
Торны хэмжээ
Торны урт 9.5м өргөн нь 1м /+,- 3см/ торны нүдний хэмжээ 10см, дээд талын эмжээр нь 5см өргөнтэй цагаан өнгийн материалаар хийгдсэн байх ба эмжээрийг хоёр талын үзүүрээс торыг шонгоос татаж уях зориулалттай 2 уяа бэхлэгдсэн байна. Торны дээд талын эмжээр дотуур уян кросс гүйлгэх бөгөөд шонгоос торыг бэхэлж татах зориулалтаар хийгдэнэ. Торны доод талын хэсгээр торыг чангалж татах маш бөх уяа байна.
Хязгаарын тууз
5м өргөн, 1м урт цагаан өнгийн хоёр тууз хажуугийн шугамын харалдаа босоо татагдана. Тууз торны хэсэгт хамаарна.
Антенна 
Антенна нь 10мм диаметртэй 180см өндөртэй уян нугарамхай эдээр хийгдсэн байна. антенн нь хязгаарлагч туузны гадна талд бэхлэгдсэн байна. Антенны торноос дээш хэсэг 80см байх бөгөөд 10см байна. Антен нь торны хэсэгт хамаарагдах бөгөөд хажуугийн шугамны хязгаарлагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Шон
Шонгийн өндөр нь 2м 55см-ээс илүүгүй өөгүй бөөрөнхий хэлбэртэй хийгдсэн байх бөгөөд торыг дээш доош нь өндөр нам болгох тохируулагчтай байх ёстой.
Шон нь болейболын талбайн хоёр талын хажуугийн шугамнаас 0.5м-1.0м зайтай бэхлэгдсэн байна.
Татуургаар бэхлэхийг хориглоно. Тоглолтонд саад болох зүйлүүд торны ойролцоо байх ёсгүй.
Бөмбөг
Бөмбөг нь уян зөөлөн арьсаар гадарлагдсан дотор хэсгээр резин эдлэлээр хийгдсэн байх ёстой. Нэг өнгийн цайвар буюу цэнхэр, шар, яагаан хосолсон өлөг өнгөтэй байж болно. Бүслээрээрээ 65-67см, жин нь 260-280гр, даралт нь 294.3-318.82 миллибар /кг кв.см/ байна.
Тоглолтын бүх бөмбөгнүүдийн даралт, өнгө, хэлбэрүүд заавал ижил байх ёстой.
Багийн бүрэлдэхүүн
Баг бүр 12-оос илүүгүй тоглогч ерөнхий дасгалжуулагч, ерөнхий дасгалжуулагчийн туслах дасгалжуулагч эмч, илээч нарын бүрэлдэхүүнтэй байна.
Зөвхөн тоглолтын тайланд бичигдсэн тоглогчид тухайн тоглолтонд оролцоно.
Багийн ахлагч, багийн ерөнхий дасгалжуулагч нар тоглолтын тайланд гарын үсэн зурсан нөхцөлд үндсэн зургаан /6/ тоглогчоор тайланд бичигдсэн тоглогчийг сольж болохгүй.
Тоглогчийн хувцас
Тоглогчийн хувцас нь цамц богино өмд спортын шаахайгаас бүрдэнэ. Шаахай хөнгөн зөөлөн, өсгийгүй, резин болон ширэн ултай байна.
Тоглолтын цамцан дээр 1-18 хүртэлх дугаар байна. Дугаар ар, өвөр талын дугаар цээжний гол хэсэгт хадагдана. Дугаарын өнгө тоглолтын цамцны өнгөнөөс эрс тэс ялгаатай хурц тод өнгөөр хийнэ.
Тооны өндөр өвөр талынх 15см, ар талых 20см-ээс дээшгүй, тооны өргөн 2см-ээс доошгүй байна.
Багийн ахлагч тоглолтын цамцны энгэр талд цамцнаас ялгарах өнгөөр 8х2см хэмжээний багийн ахлагчийн тэмдгийг хадна.
Хориглох зүйлүүд
Тоглогчдод гэмтэл учруулж болох зүйлсүүд болон тоглолтонд ашигтай хөлөө үзүүлж болох хиймэл зүйлүүд тоглолтын үед хэрэглэхийг хориглоно.
Тоглогч өөрөө өөрийгөө хариуцах замаар нүдний шил зүүж тоглохоыг зөвшөөрнө.
Тоглолтын бүтэц
Шодолт хийх
Нэгдүгээр ээлжийн тоглолтын өмнөх бие халаалтын өмнө нэг шүүгч хоёр багийн ахлагчийг дуудаж шодолт хийлгэнэ. Шодолтоор хожсон ахлагч дараах сонголт хийх эрхтэй:
А. Давуулалт хийх буюу бөмбөг хүлээн авах эрх авна.
Б. Эсвэл талбайгаа сонгох
Шодолтоор хожигдсон багийн ахлагч хожсон багийн ахлагчийн үлдсэнийг санал болгох эрхтэй.

САГСАН БӨМБӨГИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ



САГСАН БӨМБӨГИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
Тоглоомын энэ төрлийг сэдэж олох үйл ажиллагаа 1891 оноос эхэлсэн. АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилдын Залуу христосчуудын холбооны коллежийн удирдлага зохион байгуулагч гишүүд спорт зааланд явагдаж байсан биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудаас түргэн уйдах болсон. Коллежийн оюутнууд намар нь Америк хөл бөмбөг, хавар нь хөнгөн атлетик, бейсболоор хичээллэж харин өвөл нь зөвхөн зааланд гимнастикаас өөр хичээллэх спортын төрөл байсангүй. Имйд залуучуудын сонирхлыг татах шинэ зүйл чухал шаардлагатай байлаа. Тус коллежийн биеийн тамирын хэлтсийн ахлах, нарийн бичгийн дарга доктор Лютер Хелси Гулик сэтгэл судлалын семинар дээр өвлийн улиралд битүү, хиймэл гэрэлтүүлэгтэй зааланд залуучуудын сонирхлыг татахуйц шинэ тоглоомын төрлийг сэдэж олохыг зөвлөсөн. Ингэж Гуликийн заавраар биеийн тамирын багш Джеймс Нейсмит 1891 оны өвөл тоглоомын шинэ төрлийг санаачилж Сагсан бөмбөг-ийг тоглоход амархан харин сайн эзэмшихэд хэцүү гэж тодорхойлж байжээ. Дж.Нейсмитийн гавяаг үнэлэн Спрингфилдын коллеж 1911 онд Биеийн тамирын хүндэт мастер, 1936 онд Мак Гиллын Их сургууль Анагаах ухааны доктор цолуудаар тус тус шагнасан байна. 1968 онд Спрингфилдын коллежийн дэргэд Дж.Нейсмитийн музейг байгуулсан бөгөөд хожим нь Сагсан бөмбөгийн алдрын танхим гэж нэрлэгдэх болсон. Ингэж хүн төрөлхтөнд гайхамшигт сайхан тоглоомыг бэлэглэсэн энэ хүнийг мөнхжүүлэн хүндэтгэл илэрхийлсэн юм. Дж.Нейсмит 1861 онд Канад улсад төрөөд 1939 онд нас барсан. Мэдээж тоглоомын шинэ төрлийг сэдэж олохын тулд эрт дээр үед Америк тивд дэлгэрч байсан бөмбөгтэй тоглоомын түүхэн мэдээ баримтуудыг ашигласан нь ойлгомжтой. Жишээ нь одоогоос 2000 жилийн тэртээ Мексикийн нутаг дээр амьдарч байсан Инк Майя гэдэг овгийнхон Пок-то-пок бөмбөгтэй тоглоом тоглож байжээ. Тоглоомын гол зорилго нь эгц босоо хананд байрлуулсан чулуун цагирагт бөмбөгийг шидэж оруулах явдал байлаа. Мөн XVI зууны үед Ацтекууд Оллмалитули нэртэй тоглоом каучукан бөмбөгөөр чулуун цагирагт шидэн тоглож байсан байна. Дж.Нейсмит заалын тагтан /балкон/ дээр жимсний 2 сагс байрлуулаад бөмбөг шидүүлдэг байсан. Гимнастикийн заалны тагтны өндөр 3 м 05 см байсан ба энэ хэмжээ одоо хүртэл сагсан бөмбөгийн цагирагийн өндөр болон хагалагдсаар үлджээ. Бөмбөгийг сагсанд шидэж оруулж байсан учраас /Basket сагс, ball-бөмбөг/ сагсан бөмбөг нэрийг олжээ. Дж.Нейсмит 1891 оны XII сард шинэ тоглоомынхоо дүрмийг бичиж анхныхаа тэмцээнийг зохион байгуулж 1892 онд сагсан бөмбөгийн дүрмийн номоо хэвлүүлжээ.
Энэ дүрмийн ном нь 13-н зүйлээс бүрддэг бөгөөд эдгээрийн ихэнх нь орчин үеийн сагсан бөмбөгийн дүрмэнд үйлчилсээр байна. 1895 оноос эхлэн цагирагийг самбарт бэхлэх болсноор тэмцээний дүрэмд бага зэрэг өөрчлөлтүүд орсон. Тагтан дээр зогсоод тэмцээн үзэж буй сэтгэлийн хөдөлгөөнтэй хөгжөөн дэмжигчид заримдаа өөрийнхөө багт туслах зорилгоор бөмбөгийг барьж авч эсрэг багийнхаа цагирагт хийдэг байсан тул цагирагийг хамгаалах зорилгоор самбарыг ашиглах болжээ.
 САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖИЛ
Хөгжлийн явцал тоглолтын дүрэм, тоног төхөөрөмж, тамирчдын хувцас хэрэглэл, өөрчлөгдөн хөгжсөөр иржээ. 1893 онд анх тортой төмөр цагираг, 1894 онд бөмбөгний тойрог 76,2-81,3 см хэмжээтэй болсон. 1895 онд анх 15 футээс торгуулийн шидэлт хийж эхэлсэн.
Хөгжлийн үе шат I үе шат 1891-1918 он. Тоглоомын шинэ төрөл бий болсон. Сагсан бөмбөг нь өөрийн бүхий л онцлогоороо ялгаран спорт тоглоомын биеэ даасан төрөл болж хөгжсөн. АНУ даяар түргэн тархахын зэрэгцээ бөмбөг барих, дамжуулах, шидэх зэрэг техникүүд гарч ирсэн. Тактикийн хувьд тоглогчдыг Довтлогч, Хамгаалагч гэж ангилах болжээ. Сагсан бөмбөг нь Европ, өмнөд Америкт өргөн дэлгэрч эхэлсэн.
II үе шат 1919-1931он. Сагсан бөмбөгийн үндэсний холбоод бий болсон. 1927 онд Женевт Спрингфилдын докто Элмер Берригаар удирдуулсан биеийн тамирын боловсрол олгох сургууль байгуулагдсан. Тус сургуулийн гол зорилго нь Европ болон бусад тивүүдэд сагсан бөмбөгийг дэлгэрүүлэх явдал байлаа. Сагсан бөмбөг нь Чехословак, Латви, Эстони, Литва, Итали, Франц зэрэг орнуудад өргөн дэлгэрэхийн зэрэгцээ олон улсын нөхөрсөг уулзалт тэмцээнүүд зохиогдох болсон. 1919 онд Америк, Итали, Францын армийн шигшээ багуудын дунд олон улсын анхны тэмцээн зохиогджээ.

III үе шат 1932-1947он. Сагсан бөмбөгийг дэлхий нийтээр хөгжүүлэх үе. 1932 оны VI сарын 18-нд сагсан бөмбөгийн түүхэн гайхамшигт үйл явдал болсон нь Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо /ФИБА/ байгуулагдсан явдал юм. 8 орны (Аргентин, Грек, Итали, Латви, Португали, Румын, Швейцари, Чехословак)-ын үндэсний холбоодын төлөөлөгчид оролцсон олон улсын бага хурлаар ФИБА-г байгуулсан тухайгаа санал нэгтэй мэдэгдэж албан ёсныхоо дүрмээ баталсан. 1935 онд Олон улсын олимпын хороо сагсан бөмбөгийн спортыг олимпын төрөлд оролцох шийдвэр гаргаж улмаар Берлинд болсон Олимпийн XI тоглолтонд 21 орны баг тамирчид оролцсоноос Америкийн баг аварга болжээ. Тус тоглолтонд I Дж.Нейсмит хүндэт зочиноор оролцсон байна.

IV үе шат 1948-1965он. Техник тактикийн ур чадвар эрс нэмэгдэж сонирхогчдын ба мэргэжлийн сагсан бөмбөг гэсэн 2 чиглэлэээр хөгжих болсон. Тоглогчдын техник, тактикийн ур чадварыг огцом нэмэгдүүлэхэд доорхи хүчин зүйлүүд чухал нөлөө үзүүлсэн. • Америкт Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ • Мэргэжлийн клубууд байгуулагдсан • Нэг гараар шидэх техник өргөн дэлгэрсэн • Довтолгоог төвийн тоглогчоор дамжуулан явуулах иж бүрэн тоглолтын систем шинээр хэрэглэгдэх болсон.
Эдгээр нь сагсан бөмбөгийг цаашдын хөгжилд өвөрмөц хувьсгал болсон юм. Америкийн дасгалжуулагч Т.Арчер 1948 онд анх Мини сагсан бөмбөг ийг санаачилсан. Энэ нь зөвхөн 8-12 насны хүүхдийг сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлэх зорилготой гарч иржээ. Тоглолтын дүрмийн хувьд хялбарчилсан, жижиг бөмбөгтэй /67-72 см тойрогтой, жин нь 450-500 гр/, цагирагийн өндөр нь 2 м 60 см, самбараас торгуулийн шидэлтийн шугам хүртэл 4 м зайтай ажээ. 1950 онд Аргентинд эрэгтэйчүүдийн, 1953 онд Чилид эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнүүд зохиогдож Аргентин /эрэгтэй/, Америк /эмэгтэй/ багууд аварга болж байжээ. 1950 оны эхээр сагсан бөмбөгт довтолгоо зонхилоход нөлөөлөх хүчин зүйлүүд гарсан нь: • Довтолгооны техник тактик, хамгаалалтын техник тактикаас давамгайлж ирэв. • Багуудад өндөр нуруутай тоглогчдын эзлэх хувь нэмэгдсэн 1965 онд ФИБА д дэлхийн 122 орон гишүүнээр элссэн байлаа. V үе шат 1965он-оос хойших үеийг сагсан бөмбөгийн спорт өөрийнхөө өмнө тулгарсан асуудлуудыг даван туулж ид хөгжлийнхөө замд шилжсэнд тооцдог.
 МОНГОЛ ОРОНД САГСАН БӨМБӨГИЙН СПОРТ ХӨГЖСӨН ТҮҮХ
1940 -өөд оны эцсээр манай оронд уригдан ирж ажиллаж байсан Зөвлөлт Хятадын мэргэжилтнүүд, ажилчид чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож тэднээс офицерийн сургуулийн сонсогчид, зарим залуучууд суралцаж байснаар анхны эх үүсвэр нь тавигдсан гэх боловч хэрэглэл материал муутай, заал талбай цөөн байжээ. 1946 онд явагдсан улсын анхдугаар спартикадад спортын сайн дурын Соёл, Хөдөлмөр зэрэг нийгэмлэгүүдээс тэр үеийн волейболын тэмцээнд оролцож байсан тамирчдаас бүрдсэн багууд сагсан бөмбөг тоглож байжээ. 1954 онд улсын аварга шалгаруулах албан ёсны анхны тэмцээн явагдаж үүнд нийгэмлэгүүдийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцон Соёл нийгэмлэгийн эрэгтэй баг аварга болжээ. 1959 онд зохиогдсон Монголын Залуучууд Оюутны анхдугаар их наадмын тэмцээнд МУИС, Барилгачин, Залуучууд багууд тэргүүн байрт шалгарч байжээ. 1961 оны МБАТ-ний анхдугаар спартикадаар хот хөдөөгийн 24 нийгэмлэг, 6 их дээд сургуулийн эрэгтэй эмэгтэй 60 гаруй багийн нийт 400-аад тамирчид оролцож хотоос, МУИС-ын багийн ахлагч С.Чоён анхны спортын мастер цол хүртсэн. 1962 онд БНМАУ-ын Сагсан бөмбөг сонирхогчдын холбоог байгуулсан. 1950-иад оноос ардын армийн шугамаар манай тэргүүний сагсан бөмбөгчид Хятад, ЗХУ, Европын социалист орнуудад очиж нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцож өөрийн оронд ах дүү армиудын болон бусад баг тамирчдыг урьж уулзалт тэмцээн зохиодог болсон нь тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, залуучууд өсвөр үеийнхнийг сагсан бөмбөгийн спортоор шимтэн хичээллэхэд ихээхэн түлхэц болсон юм. Манай улсын сагсан бөмбөгийн хөгжилд Алдар нийгэмлэгийн оруулсан хувь нэмэр их билээ. 1994 онд МСБХ шинэчлэгдэн зохион байгуулагдаж Монголын сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг анх санаачлан ажилласан. МСБХ нь 2000 оны 12 сарын 21 нд Азийн сагсан бөмбөгийн холбооны 44 дахь, 12 сарын 29 нд олон улсын сагсан бөмбөгийн холбооны 144 дахь гишүүн орноор тус тус элссэн билээ